![](/uploads/201501/news/thumb/dccb109bd071e715c85202ecb3b6871c_x3.jpg)
Нэгдүгээр сарын 13-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт "Монголчууд цагаан сарын бэлгэндээ үндэсний бүтээгдэхүүнээ сонгож байна", "Т.Ганболд: Эдийн засгийн ил тод байдлын хууль батлагдвал зах зээлд олон тэрбум ам.доллар орж ирнэ", "Н.Ганбадрах гэгч бусадтай бүлэглэн гадаадын хоёр иргэнийг хөнөөжээ" зэрэг ярилцлага, сурвалжлагыг онцлосон байна.
"Өнөөдөр сонин" энэ удаагийн дугаартаа "Үндсэн хуулийн эхийг төрийн төв музейд залав", "Хятад иргэдийг хөнөөж, 210 сая төгрөгийг нь дээрэмдлээ", "Манай улс хиймэл дагуул байршуулах байршлаа алдаж магадгүй болжээ", "Зургадугаар сарын 30-нд бүх цаг нэг секунд зогсоно" зэрэг мэдээ, мэдээллийг нийтлэжээ.
"Улс төрийн тойм" сонины тоймчийн буланд "Монголд мөнгө бий, Харин...", "Улсын хэмжээнд 60 тэрбум төгрөгөөр эмийн нөөц бүрдүүлнэ", "Д.Лхамжав: Бүх бурууг үндсэн хууль руу түлхэж болохгүй" зэрэг бичвэрийг онцложээ.
"Монголын үнэн" сониноос "Эдийн засаг хүндрэлтэй ч С.Эрдэнэ сайд ингэж тансаглана", "Э.Бат-Үүл эдийн засгийн хүндрэлээс гарахын эсрэг байна уу", "Хулгайгаар 49 зээр агнажээ" зэрэг мэдээ, материалыг үзэх боломжтой.
"Үндэсний шуудан" сонин энэ өдрийн дугаартаа "Нийтийн тээвэрт цахим карт нэвтрүүлнэ", "УИХ-ын дарга З.Энхболдоос хүлцэл өчье", "Д.Галсандорж: Роялтийн 40 хувийг урьдчилгаа болгож авна гэдэг аюул ч байж магадгүй", "Дулааны үнийг ирэх сараас нэмнэ" зэрэг бичвэр, ярилцлагуудыг нийтлэжээ.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас "Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгтэй", "АН-ын гүйцэтгэх зөвлөл маргааш хуралдана", "Монос-ын эмэнд хордсон хүүхдүүдэд элэгний С вирус илэрчээ", "Г.Гэрэлмаа: Дулааны үнэ тарифт өөрчлөлт ороогүй" зэрэг сурвалжлага, ярилцлага, тодруулгыг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 753 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.