![](/uploads/201308/news/thumb/7f363dbb7f524e59d89417bbadf51694_x3.jpg)
Иран улс Парламентын гишүүн асан Эльхам Аминзадег эрх зүйн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр томилсон мэдээ олон улсын сонирхлыг татаж байна. Учир нь Иран улс ийнхүү түүхэндээ анх удаа эмэгтэй хүнийг төрийн өндөрлөг албан тушаалд томилж буй аж. Урьд нь Аминзаде парламент дахь үндэсний аюулгүй байдлын байнгын хорооны гишүүн, Тегераны их сургуулийн эрх зүйн багшаар тус тус ажиллаж байсан юм.
Лалын Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Роухани энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлж, “Аминзаде эрдэм шинжилгээний болон шүүхийн системд ажиллаж, багагүй туршлага хуримтлуулсан учир түүнийг сонгосон” хэмээн тайлбарласан байна.
Дэд ерөнхийлөгчөөрөө эмэгтэй хүн сонгожээ | ||
Үзсэн: 1360 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.