Шууд Chart

Ч.Ганзоригийг шилжүүлэн шалгана

2013-08-14 09:27:38

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг Нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлэн шалгаж байна.

 Түүнийг анх Улсын мөрдөн байцаах газраас албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжигтнээр тооцон эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаад, ийн шилжүүлэхээр болсон байна.
 
Ч.Ганзоригийг  “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа хувийн компанид батлан даалт гаргаж 160 сая. ам.долларыг Английн “Стандарт” банкны Өмнөд африк дахь салбараас зээлэхэд оролцсон хэрэгт буруутган цаашид үргэлжлүүлэн шалгах юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ч.Ганзоригийг шилжүүлэн шалгана   
Үзсэн: 1341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй