Шууд Chart

Криштиану Роналдо "Алтан бөмбөг"-ийг гурав дахь удаагаа хүртлээ

2015-01-13 12:17:06

Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) төв штаб байрладаг Швейцарийн Цюрих хотноо 2014 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг тодруулах ёслолын ажиллагаа боллоо.

Энэхүү өрсөлдөөнд дэлхийн шилдгээр дараалан дөрвөн удаа шалгарч байсан Аргентиний Лионель Месси, хоёр удаагийн шагналт Португалийн Криштиану Роналду, 2014 оны дэлхийн аварга Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойер нар тунан үлдээд байсан.
 

1991 оноос Олон улсын хөлбөмбөгийн холбоо албан ёсоор оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг тодруулах болсон бөгөөд 2014 оны “Алтан бөмбөг”-ийн эзнээр Португалын шигшээ болон Испанийн “Реал Мадрид”-ын довтлогч Криштиану Роналдо тодорлоо. Тэрээр энэхүү эрхэм хүндтэй шагналыг гурав дахиа авахдаа сүүлийн хоёр жил дараалан хүртлээ.
 

FIFA-д харьяалалтай орнуудын шигшээ багийн дасгалжуулагч, ахлагч нар болон сэтгүүлчдийн саналаар тодруулдаг энэхүү шалгаруулалтыг Криштиану Роналду 37.66 хувийн саналаар тэргүүлсэн Лионель Месси 15.76, Мануэль Нойер 15.72 хувийн саналаар удааллаа.

Мөн оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр Германы Надин Кесслер тодорсон. Түүнтэй Бразилийн Марта, АНУ-ын Эбби Уэмбэх нар нэр дэвшсэн юм.  

Тэрээр "Миний ерөнхийлөгч, миний дасгалжуулагч болон "Реал Мадрид"-ын төлөө өгсөн бүх хүмүүст талархаж байна. Энэ жил үнэхээр мартагдашгүй болж үлдлээ. Энэ цом их онцгой юм" гэсэн байна. Харин оны шилдэг дасгалжуулагчийн шагналыг Дэлхийн аварга Германы багийг удирдсан Йоахим Лев гардлаа. Ёслолын ажиллагааны үеэр Ференц Пушкашийн нэрэмжит оны хамгийн шилдэг гоолыг шалгаруулахад дэлхийн аваргаар Колумбын шигшээ багийн хагас хамгаалагч Хамес Родригесийн Уругвайн хаалганд оруулсан гоол тодорсон юм.

2014 оны бэлгэдлийн шигшээ багийг нэрлэхэд Мануэль Нойер-Тиаго Силва, Серхио Рамос, Давид Луис, Филипп Лам – Тони Кроос, Анхель Ди Мария, Андрес Иньеста-Арьен Роббен, Криштиано Роналдо, Лионель Месси нар багтжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Криштиану Роналдо "Алтан бөмбөг"-ийг гурав дахь удаагаа хүртлээ   
Үзсэн: 1267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй