Шууд Chart

Энэ долоо хоногт 5 уулзвар ашиглалтад орно

2013-08-14 09:29:19

“Гудамж” төслийн хүрээнд нийслэлд нийт 33 уулзвар шинээр барих болон засварлахаар төлөвлөж буй. Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөх, нэвтрэх чадварыг сайжруулах болон хурдны зам барих зорилготой “Гудамж” төслийн  хүрээнд дөрвөн замын уулзвар болгох ажил хуваарийн дагуу явж байгаа юм байна.

Одоогийн байдлаар  найман уулзвар дээр ажил ид явагдаж байгаагийн тав нь энэ долоо хоногт ашиглалтад орох юм байна. Өмнө нь “Гудамж” төслийн хүрээнд Саппорогийн тойрог, Өргөө кинотеатрын өмнөх уулзвар, Дарь-Эх чиглэлийн тойрог гээд хэд хэдэн дөрвөн замын уулзварыг ашиглалтад оруулаад байгаа юм. Дөрвөн замын уулзварыг ашиглалтад оруулснаар замын ачаалал буурч, түгжрэл буурна гэж үзэж байгаа юм.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Энэ долоо хоногт 5 уулзвар ашиглалтад орно  
Үзсэн: 1458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй