![](/uploads/201501/news/thumb/94250623c9fe2b4a5c1c43de956fb068_x3.jpg)
Хоёр жил тутам зохион байгуулагддаг Дэлхийн оюутны спортын наадам “Универсиад” наадам энэ долоодугаар сард БНСУ-ын "Гванжу" хотноо болно. "Универсиад" наадамд Монгол Улс 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд спортын 19 төрлөөс 14-д нь оролцох юм.
Тус наадамд дэлхийн оюутан залуус волейбол, гимнастик (уран сайхны гимнастик), жүдо бөх, сагсан бөмбөг, туялзуур жад, усан спорт, теннис, хөлбөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис, байт харваа, бейсбол, бадминтон, гольф, гандбол, завь, буудлага, таеквандо зэрэг спортын төрлүүдээр уралдах юм байна. Манай улсын баг тамирчид жүдо, байт харваа, буудлага болон эрэгтэй сагсан бөмбөг, эмэгтэй волейбол зэрэг төрлүүдэд оролцохоор товлоод байгаа аж.
Дэлхийн оюутны спортын наадам “Универсиад” наадмын асуудлаар Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар Монголын оюутны спортын холбооны тэргүүн Д.Жаргалсайханыг хүлээн авч уулзлаа. Салбарын дэд сайд Монголын оюутны спортын холбооны санал, хүсэлтийг сонсож, дэлхийн оюутны спортын Универсиад наадамд оролцох Монголын баг тамирчдаа Эрүүл мэнд, спортын яамнаас дэмжин ажиллахаа мэдэгдэв.
Тус наадамд Монгол Улс 1965 онд анх удаагаа оролцож байжээ.
“Универсиад” наадамд 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцоно | ||
Үзсэн: 1651 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.