![](/uploads/201308/news/thumb/7473c7d2a4e1757f4cea659adae0caac_x3.jpg)
И.Е.Репиний нэрэмжит Улсын уран зураг, уран баримал, уран барилгын академийн анхны монгол багш, зураач Б.Отгонтүвдэнгийн "Төвөргөөн чимээ" үзэсгэлэнгийн нээлт маргааш “MaxMall” төвийн тавдугаар давхарт байрлах 976 галерей-д болно.
Үзэсгэлэнд түүний 30 гаруй бүтээлийг дэлгэхээс хамгийн том нь төгсөлтийн ажлын хоёр зураг нь гэнэ. Казах түмний үндэсний наадгай "көк пар" буюу тулам булаалдах тоглоомыг дүрсэлсэн уг бүтээл нь И.Е.Репиний академийн шилдэг төгсөлтийн ажлаар шалгарсан юм. Б.Отгонтүвдэн 2х4 метрийн асар том хэмжээтэй тэдгээр бүтээлээ эх орондоо анх удаа дэлгэх гэж буй нь энэ юм байна.
"Төвөргөөн чимээ" үзэсгэлэн ирэх есдүгээр сарын 05-ныг дуустал үргэлжилнэ.
Маргааш “Төвөргөөн чимээ” үзэсгэлэнгийн нээлт болно | ||
Үзсэн: 1526 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.