![](/uploads/201501/news/thumb/872794a10cf16682d92e25d595fa73ea_x3.jpg)
Монголын даамын холбооны энэ оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт энэ сарын 15-18-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн "Бадмаараг" төвд болно. Тэмцээнд өнгөрсөн жилийн улсын аваргын эхний 20 байр эзэлсэн тамирчид болон аймаг, дүүргээс шалгарсан даамчид оролцох аж.
Эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрийн эхний есөн байрт шалгарсан даамчин шигшээ тэмцээнд оролцох эрхийг авна. Тэмцээний техникийн зөвлөлгөөн маргааш буюу энэ сарын 14-ний 14:00 цагаас “Бадмаараг” төвд болох юм.
Тэмцээний хуваарь
Нэгдүгээр сарын 15. (Баасан)
10.00 1-р тойрог
15.00 2-р тойрог
Нэгдүгээр сарын 16. (Бямба)
09.00 3-р тойрог
14.00 4-р тойрог
18.00 5-р тойрог
Нэгдүгээр сарын 17 (Ням)
09.00 6-р тойрог
14.00 7-р тойрог
Нэгдүгээр сарын 18 (Даваа)
09.00 8-р тойрог
14.00 9-р тойрог
18.00 ХААЛТ
Даамын УАШТ-ий шигшээ тоглолт болно | ||
Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.