![](/uploads/201308/news/thumb/9ee29009d2fb90194199a117b9d27c2f_x3.jpg)
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай Хот суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг аж ахуй нэгж, айл өрхийн усны үнэ тарифыг нэмэгдүүлэх талаар уулзаж санал солилцлоо.
Усны үнэ сүүлийн жилүүдэд нэмэгдээгүй бөгөөд системийн хэмжээнд 100 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөртэй үйл ажиллагаа доголдолтой байгаа учир үнэ тарифаа нэмэгдүүлэх саналаа ШӨХТГ-т тавьсан бөгөөд холбогдох судалгаа тооцоог хийснээ мэдэгдсэн байна.
МҮЭ-ийн холбоо үнэ тарифыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхдээ иргэдэд аль болох дарамт учруулахгүйгээр аажмаар шийдвэрлэх шудрага бодит үнийг бүрдүүлэх байр суурьтай байгаа бөгөөд үнэ тарифыг нэмэгдүүлэх тооцоонд салбарын ажилчдын цалин хөлс, ажлын байрны баталгаа, хөдөлмөр хамгаалалын асуудлыг заавал тусгахыг онцлоод гэр хорооллын айлуудын усны үнэ орон сууцны айлуудаас 3 дахин үнэтэй байгаа учир эхний удаад гэр хорооллын усны үнийг нэмэгдүүлэхгүй байх, хэрэглээний усны үнийг тоолууржуулж бага хэрэглээтэй айлуудад бага нэмэгдүүлэх, ерөнхийд нь бага хэмжээгээр буюу инфляцийн хэмжээнээс ихгүйгээр шийдвэрлэх, байр суурийг хэлээд цаашид үнэ тарифын бүрдэлт, өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ тарифт нөлөөлөх нөлөөллийн талаар судлах зэрэг асуудлаар илүү ойр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Усны үнэ тарифын асуудлаар санал солилцлоо | ||
Үзсэн: 1150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.