“Монос”-ын эмийн санч хүүхдийг тайвшруулж унтуулах зорилготой “Фенобарбитал” эмийг эцэг, эхчүүдэд буруу тунгаар олгосноос 16 нярай хордсон хэрэг гарсан. Харин одоо нярайнуудын бие ямар байгаа талаар эцэг, эхийн төлөөллөөс тодруулахад, "Эмэнд хордсон хүүхдүүдийн элгэнд өөрчлөлт орсон" талаар ярьж байв. Түүнчлэн хүүхдүүдээс С вирусын шинж тэмдгүүд гарч эхэлсэн байна.
Тухайн цаг үед Эрүүл мэндийн байгууллагынхан эмийн нөлөөлөл хүүхдүүдийн амь насанд халгүй. Гэхдээ цаашид эрүүл мэндийн байнгын хяналтад байлгана гэж амлаж байсан ч ганц удаа л ирж үзлэг хийсэн гэх.
Одоогоор эмийг шалгуулахаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хандсан бөгөөд хариу нь тун удахгүй ирэх аж.
Дашрамд дурдахад, уг хэргийг шүүх хурал өнгөрсөн оны сүүлээр болж, эмийн санчдын нэгийнх нь ялыг хойшлуулж, нөгөөг нь тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн билээ.
“Фенобарбитал” эмийг хэрэглэсэн хүүхдүүдийн биед өөрчлөлт гарч эхэлжээ | ||
Үзсэн: 2210 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.