Шууд Chart

С.Мөнхбат аваргад шагнал хүртээв

2015-01-13 14:47:53

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлсэн Улсын аварга С.Мөнхбатад өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хүндэт өргөмжлөл, үүрд хадгалагдах цом, “Монголын эх түүх” 6 боть номыг гардууллаа. Цом гардуулах үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Монголчуудад дэлхийг эзэгнэж байсан цаг бий. Мөн хоорондоо эвдрэлцэж, эв түнжин хагарсны балгаар бусдын боол, босгоны зарц болсон гунигтай түүх бий. Тэр гунигтай түүхээс салсан цэг бол 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгал юм. Уг хувьсгалын ойг тэмдэглэдэг болсон үеэс хойших чансаа өндөр, шигшмэл бөхийн барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлж түмэн олноо баясгасан Монгол Улсын аварга танд баярлалаа. Улсад дахин түрүүлэхийг ерөөж үүрд хадгалагдах хоёр дахь цомыг гардуулъя” гэжээ.

Ерөнхийлөгчийн  нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн 2014 оны арванхоёрдугаар сарын 29-нд  болсон. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан шигшмэл хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Увс нуур" дэвжээ, “Монголросцветмет” нэгдлийн бөх Улсын аварга С.Мөнхбат хоёр дахь удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авсан юм.

 


Нийтэлсэн: Б.Батхолбоо

С.Мөнхбат аваргад шагнал хүртээв  
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй