
2006 онд Монголын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амийг хөнөөсөн цагдаагийн хоёр ажилтанд өнөөдөр цаазын ял оноосон байна.
Дөрвөн жилийн өмнө тэдэнд мөн ялын дээд хэмжээг оноосон боловч 2013 оны наймдугаар сарын 23-нд Давж Заалдах Шүүхээс тэднийг цагаатгаж байсан юм.
Одоо гэмт хэрэгтнүүдэд Селангорын Султанаас өршөөл хүсч, цаазын ялыг бүх насаар хорих ялаар солиулах ганцхан боломж бий ажээ.
Эргэн санахад, Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяа 2006 онд Малайз улсад бусдад зэрлэгээр хөнөөгдөж, амь насаа алдаж байсан билээ. Хохирогч бүсгүйг буудан хөнөөгөөд, дараа нь биеийг нь дэлбэлсэн аймшигт хэргийн гол сэжигтнүүдийг ийнхүү цаазаар авахаар боллоо. Малайзын хуулийн дагуу тэднийг дүүжлэн хороох юм.
Ш.Алтантуяаг хөнөөсөн этгээдүүдэд цаазаар авах ял оноов | ||
Үзсэн: 5554 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.