Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-01-14 09:59:55

Нэгдүгээр сарын 14-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна. 

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Б.Чимидийн нэрэмжит анхны шагналыг Д.Лүндээжанцангийн бүтээлд олголоо”, “Хилийн төмөр замын гарцуудыг хавраас өмнө нээхгүй нь”, “Хятад иргэд самар авахаар их хэмжээний мөнгө гэртээ авчирсан байжээ”, “26 янгир харангаджээ”, “Угсармал орон сууцуудыг дулаалахад оршин суугчдаас нь мөнгө авна” зэрэг материалыг онцложээ.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас та “Шинэ үндсэн хуулийн 23 жилийн ойг тэмдэглэв”, “Д.Батмөнх: МХЕГ-ын даргаар бурхан ажиллаж байсан ч шүүмжлүүлнэ”, “Л.Болд: Хүүхдийн мөнгийг амьжиргааны мөнгөтэй хольж болохгүй”, “Хууль зүйн салбарынхан төсвөө танах асуудлыг хэлэлцэв” зэрэг гарчиг бүхий ярилцлагыг уншаарай.
 
“Зууны мэдээ” сонин энэ дугаартаа “П.Амартүвшин: Бидний зовж олсон мөнгөөр биесээ шагнаж байгаад гомддог”, “Ш.Алтантуяаг хөнөөсөн хоёр цагдааг дахин шүүв”, “Мөнх хааны Гарма хийд удахгүй нээлтээ хийнэ”, “Хүүхдээ харж буй ээжүүдэд цалин олгоё” зэрэг материалыг онцлож байна.
 
“Монголын үнэн” сонин “Засгийн газар татвар нэмж, иргэдийнхээ халаасыг хоослохоор шийдэв үү”, “Кибер халдлагын золиос та ч байхыг үгүйсгэхгүй”, “М.Энхбаатар: Шүрэнгийн усан цахилгаан станцыг барихад 800 сая ам.доллар шаардлагатай”, “Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаа нарын цаазаар авах ялыг хэвээр үлдээжээ” зэрэг нийтлэлийг өнөөдрийн дугаартаа нийтлэжээ.
 
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “Б.Батзориг: Орон сууцны үнийн индекс сүүлчийн таван сар тогтмол буурч байна”, “Туслах шугамд 300 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилж байна”, “Д.Баярмаа: “Алтайн хүдэр”-ийнхэн эмгэнэл ч илэрхийлээгүй” зэрэг материалуудыг онцлож байна.
 
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас "Д.Төмөрхүлэг: Уг нь би өрсөлдөгчөө басаагүй юм ш дээ”, “Ж.Эрдэнэбат: Энэ тодотгол бол эдийн засгийн байгаа л боломж”, “Төрийн банк тэтгэврийн даатгалыг зуучилна”, “Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлаар 2015 онд хэрэгжүүлэх ажлын талаарх ерөнхий мэдээлэл” зэрэг материалыг уншаарай.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй