Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд

2015-01-14 10:24:00

1911 оны энэ өдөр Оросын зохиолч Анатолий Рыбаков мэндэлсэн.

1919 оны энэ өдөр Италийн улстөрч, тус улсын 41 дэх Ерөнхий сайд агсан Жулио Андреотти мөн мэндэлжээ.

1948 оны энэ өдөр Оросын хоккейчин агсан Валерий Харламов мэндэлжээ.

1965 оны энэ өдөр Чеченийн салан тусгаарлагчдын тэргүүлэгчдийн нэг агсан Шамиль Басаев  мэндэлсэн байна.

1539 оны энэ өдөр Испани улс Кубыг өөртөө нэгтгэжээ.

1943 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд У.Черчиль нар Касабланка хотноо уулзаж, дайны дараагийн шатанд баримтлах стратеги, хамтын ажиллагааны тухай хэлэлцжээ.

2010 оны энэ өдөр Йемений эрх баригчид АльКайда бүлэглэлийн эсрэг дайн зарлав.

2011 оны энэ өдөр Тунист ард иргэд гудамжны жагсаал, тэмцэл өрнүүлсний үр дүнд тус улсын Ерөнхийлөгч асан Эль Абидне Бен Али Саудын Арабын нутаг руу оргон зайлжээ. Тунисийн хөдөлгөөнийг “Араб хавар” хэмээх цуврал хувьсгалын гарааг тавьсан гэж үздэг.

2012 оны энэ өдөр Шведийн Пиратын намын жишээгээр Грект Пиратын намыг үүсгэн байгуулжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Энэ өдөр дэлхийн түүхэнд   
Үзсэн: 1386 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.192.xxx [103.26.192.xxx] 2015-01-14 14:37
Касабланка хотод уулзах нууц мэдээг Германууд замаас нь олзлоод, цагаан ордонд уулзах нь гэж тайлж уншснаар аз дайрч зүгээр өнгөрсөн гэж байгаа юм даа. Зөв тайлаад уншсан бол дэлхийн II дайны, ер нь дэлхийн түүх огт өөр байх байжээ гэж.

Бидэнтэй нэгдээрэй