Шууд Chart

Мануэль Нойер: Хаалгач хүн "Ballon d'Or" хүртэнэ гэдэг улам хэцүү боллоо

2015-01-14 10:42:13

2014 оны "Ballon d'Or"-ийн санал асуулгаар Роналдо, Месси хоёрын ард бичигдсэн Германы шигшээ болон Байерн Мюнхэн клубын хаалгач Мануэль Нойер энэ шагналыг хүртэх улам хэцүү болж байгааг онцлолоо.

Нойер "Довтлогчдыг дийлж энэ шагналыг хүртэх хэцүү гэдгийг би мэдэж л байсан. Кристиано Роналдо, Лионель Месси хоёр өнгөрсөн жил хөлбөмбөгийн ертөнцөд өөрсдийн тэмдгээ тавьсан. Хаалгач хүн энэ шагналыг хүртэх улам хэцүү болж байна. Хөлбөмбөгийн тоглолт явагдаж байхад хүмүүс хамгийн түрүүнд 'хэн гоол оруулчих ваа,' гэж асуудаг болохоос биш "хэн хааж байна" гэж асуудаггүй шүү дээ. Энэ байдал өөрчлөгдөнө гэж би боддоггүй. Би бол сайн тамирчин. Ямар ч л байсан оны шилдэг хаалгачийн шагнал авлаа шүү дээ. Манай Германчууд олон шагнал авлаа. "Ballon d'Or"-ийн топ гуравт багтсан минь зөвхөн минийх биш. Энэ бол бүх хаалгачдынх. Би үүгээрээ бахархаж байгаа. Энэ бол өмнөх жилүүдэд сайн тоглосон хаалгачдын ач тус" хэмээн ярьжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Мануэль Нойер: Хаалгач хүн "Ballon d'Or" хүртэнэ гэдэг улам хэцүү боллоо  
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй