Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Булган аймгийн сумдад "Зөвлөн туслах" баг ажиллаж алдаа дутагдлыг хэлж, засаж сайжруулах тал дээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байжээ. 2015 оноос эхлэн "Хяналт шалгалт"-ын дүнд хугацаа заан үүрэг даалгавар өгдөг, алдаа дутагдлаа засаж сайжруулаагүй, төрийн үйлчилгээг иргэдэд хангалтгүй хүргэж байгаа бол хариуцлага тооцдог системд шилжиж байна.
Аймгийн Засаг дарга Сайхан, Баян-Агт сумдын иргэдтэй уулзаж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан, цаашид хийж хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөөгөө танилцуулжээ. Шалгалтын өргөн бүрэлдэхүүн иргэдийн сонирхсон асуултанд хариулж боломжтой зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.
Сайхан, Баян-Агт сумдад ажиллалаа | ||
Үзсэн: 939 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.