Шууд Chart

"Монголоороо" төв нээнэ

2015-01-14 10:53:10

Монголынхоо өв соёлыг дэлгэрүүлэх “Их Монгол” төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлж чадсан дуучин С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ.

Тодруулбал, тэрбээр  "Монголоороо" нэртэй шинэ төв нээхээр болсон тухайгаа мэдэгдсэн юм.
   
Тус төвийн зорилго нь орчин цагийн бохирдсон сэтгэлзүйтэй, амьдралын буруу хэмнэлтэй залуусыг эртний Монголчуудын Монгол ахуй, нүүдэлчин амьдрал, ёс заншлаас үүсэлтэй Бий биелгээ, Уртын дуу, Монгол бичиг, Баясуулан ариусахуй хичээлүүдийг зааж, сургахаас гадна үлгэр домог, тууль, сургаал, зүйр цэцэн, онч мэргэн үгс тайлбарлаж ухааруулснаар өв уламжлал соёлоо түгээн дэлгэрүүлэх өвлүүлэн үлдээх, өөрийгөө таньж мэдэж, өөрөөрөө болон Монголоороо бахархах бахархлыг сэрээхэд орших аж.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Монголоороо" төв нээнэ  
Үзсэн: 1272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй