Дэлхийн шилдгээр тодорч "Ballon d'Or" хэмээх эрхэм хүндтэй шагналыг өргөж үзээгүй, магадгүй хэзээ ч өргөхгүй байж мэдэх 29-өөс дээш насны одоо тоглож байгаа ТОП-10 тоглогчийг танилцуулж байна.
10. Уэйн Руни
2011 онд "Ballon d'Or"-ийн санал асуулгаар V байрт орж байсан. Уэйн Руни Английн примьер лигт 5 удаа, FA cup-д 2 удаа, Аваргуудын лигт 1 удаа тус тус түрүүлсэн юм.
9. Андреа Пирло
2007 онд санал асуулгаар V байрт орж байсан. Пирло нь Дэлхийн аваргад 1 удаа түрүүлсэн төдийгүй Италийн Сери А лигт 5 удаа, дотоодын цомд 1 удаа, Аваргуудын лигт 2 удаа түрүүлсэн.
8. Уэсли Снейдер
Тэрээр 2010 онд санал асуулгаар IV байрт орсон. Лигийн аваргад 4 удаа, дотоодын цомын тэмцээнд 5 удаа, аваргуудын лигт 1 удаа түрүүлсэн.
7. Дидье Дрогба
2007 онд "Ballon d'Or"-ийн санал асуулгаар IV байрт орсон. Лигийн аваргад 4 удаа, дотоодын цомд 6 удаа, аваргуудын лигт 1 удаа түрүүлсэн.
6. Златан Ибрахимович
2013 онд санал асуулгаар IV байрт орсон. Лигийн аваргад 9 удаа, дотоодын цомд 2 удаа түрүүлсэн.
5. Икер Касильяс
2008 онд IV байрт орж байсан Касильясын хувьд Дэлхийн аваргад 1 удаа, Европын аваргад 2 удаа, дотоодын цомд 2 удаа, Ла лигт 5 удаа, аваргуудын лигт 3 удаа тус тус түрүүлсэн.
4. Фернандо Торрес
2008 онд III байрт орж байсан Торрес Дэлхийн аваргад 1 удаа, Европын аваргад 2 удаа, дотоодын цомд 1 удаа, аваргуудын лигт 1 удаа, Европа лигт 1 удаа тус тус түрүүлсэн.
3. Франк Рибери
Франц залуу Риберигийн хувьд 2013 оны санал асуулгаар III байрт орсон. Рибери нь бундеслигт 4 удаа, дотоодын цомд 6 удаа, аваргуудын лигт 1 удаа тус тус түрүүлсэн.
2. Шави
Испанийн шигшээ болон Барселона клубын домог Шави 2009-2011 онуудад гурван жил III байрт орсон. Тэрээр Дэлхийн аваргад 1 удаа, Европын аваргад 2 удаа, ла лигт 7 удаа, дотоодын цомд 2 удаа, аваргуудын лигт 3 удаа түрүүлсэн.
1. Андрес Иньеста
2010 онд санал асуулгаар II байрт орж байсан Иньестагийн хувьд карьерийнхаа турш Дэлхийн аваргад 1 удаа, Европын аваргад 2 удаа, ла лигт 6 удаа, дотоодын цомд 2 удаа, аваргуудын лигт 3 удаа тус тус түрүүлсэн юм.
"Ballon d'Or" хүртэж үзээгүй топ-10 | ||
Үзсэн: 1217 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.