Шууд Chart

Эрүүл мэндийн цахим карт хэнд үйлчилдэг вэ?

2013-08-14 09:52:59

Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд засгийн эрх барьсан хүмүүсийн алдаан дээр тоглож, үүнийг засч залруулах олон ажлыг хийж эхэлсэн. Зарим нь иргэдийн шүүмжлэлийг хүртэж, харин зарим нь магтаал сонсч байгаа.

Шүүмжлэл хүртэж байгаа хэсгийн нэг ажил гэвэл, Ерөнхий сайдын санаачилсан эрүүл мэндийн цахим карт аж. Уг нь санаа зөв ч, хэрэгжүүлэх арга нь буруу энэ картын үйлчилгээ социализмын үеэс юм юманд оочерлоод сурчихсан хүмүүсийг ихээр бухимдуулж байна. Эрүүл мэндийн үйлчилгээг өрхийн эмнэлгээс биш дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс авах шаардлагатай иргэн болгон 1500-3000 төгрөгийн үнэтэй эрүүл мэндийн цахим картыг нээлгэж, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ хамт бүртгүүлэн шинжилгээ өгч, эмнэлгийн үзлэг оношлогоонд хамрагдаж болно.


Цахим картаар цаг аваагүй өвчтөн эмчид үзүүлнэ гэж санасны ч хэрэггүй. Нэг талдаа маш амар үйлчилгээ, эмч нар тэрийг ч үзэхгүй, энийг ч үзнэ гэж дураараа дургих байдал үгүй болж, цагаа авсан өвчтөн тэр цагаараа тухайн эмчдээ үзүүлж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэвч сайн ажлыг нэвтрүүлэхийн өмнө саар зүйлүүд олон тохиолдох болжээ. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гэхэд цахим картын цаг олгох цонхон дээр гурван мэдээллийн ажилтан суудаг, нэг нь утсаар захиалга өгсөн иргэдийн цагийг олгодог, нөгөө хоёр нь оочер дараалалд зогсч буй иргэдэд цаг олгодог гэж ойлгож болно. Гэтэл эмч нар нь чөлөө авчихсан, эсвэл амраад явчихсан байх жишээтэй.

Тэрийг нь мэдэхгүй цаг олгож иргэдийг хүндрүүлэх, дуудлагын утсаа бүтэн цаг гаруй залгаад ч хөндий тавьчихаад авахгүй байх тохиолдол, өөр хороог үздэг эмч дээр тэс өөр хорооны өвчтөнд цаг өгчихөөд, тэрийгээ буцааж солихгүй, эмч нь өөр хороо үзэхгүй гээд тасгийн эрхлэгч дээр нь орж хэрүүл хийх шаардлага гардаг гээд цахим картын үйлчилгээг дагасан хэл ам өглөө бүрийн найман цагаас эхлэн дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл дээр өрнөдөг болжээ. Эрүүл мэндийн цахим картын үйлчилгээ хаа сайгүй байдаг ч манайд саяхнаас нэвтэрч байгаа гэдгээрээ иргэд ч нэг л эвлэрч өгөхгүй оочерлож байж санаа нь амарч, харин утсаар захиалга өгөх гэсэн залхуу нэг нь дэмий залгасаар хамаг цагаа үрж байна.

Мөн цахим картын цаг, дугаар олгож байгаа ажилтнууд хамгийн хариуцлага өндөртэй, ядаж л амарчихсан, чөлөөтэй байгаа эмч нараа бүртгэж байгаад иргэдийг чирэгдүүлэхгүй үйлчилвэл зүгээрсэн. Социализмын үеэсээ л юм юманд оочерлож дугаарлаж сурсан судсаар урсаад байгаа зан чанараасаа салж, ганц ч алхам гэсэн дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд иргэд, төрийн байгууллага аль аль нь хичээх ёстой болов уу? 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Эрүүл мэндийн цахим карт хэнд үйлчилдэг вэ?   
Үзсэн: 1604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй