Байгаль нуурын усны түвшин 2013 оны үзүүлэлттэй харьцуулахад 40 см-ээр буурсан болохыг Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн В.Наговицины зохион байгуулсан зөвлөлгөөн дээр онцложээ.
Усны түвшин буурсан явдал нь 60 жилд тохиож буй анхны тохиолдол аж.
Өнгөрсөн жил “Иркутскэнерго” нийгэмлэг Байгаль нуурын ойролцоо үйл ажиллагаа явуулснаас үүдэн ийнхүү усны түвшин буурахад хүрсэн байна.
Энэ байдал Байгаль нуурын ойр хавийн усанд загасчилдаг хүмүүс загас баригдахгүй байгаа талаар гомдолложээ.
Байгаль нуур нь дэлхийн хамгийн гүнзгий нуур төдийгүй цэнгэг усны арвин нөөцтэй. Нуурын гадаргуу 31.7 мянган хавтгай дөрвөлжин км юм. Сүүлийн үед усны түвшин эрчимтэй буурч эхэлсэн учир ойр орчмын экосистем устаж болзошгүй хэмээн байгаль хамгаалагчид анхааруулсаар байна.
Байгаль нуурын усны түвшин буурчээ | ||
Үзсэн: 1458 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.