ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс аргаль, янгирын нөөц тогтоох судалгааны ажил өнгөрсөн аравдугаар сард хийгдсэн ч албан ёсны тоо хараахан гараагүй байна. Гэхдээ урьдчилсан дүн гарчээ.
Манай улсын аргаль, янгир хамгийн их нутагшсан нь Увс нуурын дархан цаазат газар, Цагаан шувуут, Түргэн уул, Ховд аймгийн Жаргалант сумын нутаг юм.
Судалгаагаар Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын нутгийн 210 гаруй ам.км газар нутагт ойролцоогоор 350 орчим аргаль байгааг тогтоожээ.
Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад эрс өссөн тоо юм байна. Увс аймагт угалз агнахыг хориглосны үр дүнд аргаль, янгирын тоо өсөхөд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж буй аж.
Увс аймгийн нутаг дэвсгэрт 350 орчим аргаль байна | ||
Үзсэн: 1236 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.