Шууд Chart

Орос цустай “дорнын” гоо бүсгүй

2015-01-14 13:06:51

Сайхан хоолойтой, авьяаслаг, үзэсгэлэнтэй энэ дуучин бүсгүйн нэрийг Согдиана гэдэг. Тэрбээр орос гаралтай, Узбекстан улсад төрж, өссөн нэгэн. Дуучин бүсгүй дорнын хөгжмийн соёлыг хар бага наснаасаа мэдэрсээр иржээ. Тиймээс ч нутаг нэгтнүүд нь Согдианаг орчин үеийн зохиолын дууг дорнын маягтай дуулдаг гэж үнэлцгээдэг билээ.

Согдианагийн эх, эцэг нь дуу, хөгжмөөс хол хүмүүс байсан гэдэг. Ээж нь эмч, аав нь инженер мэргэжилтэй. Гэхдээ л Согдианагийн эцэг, эх нь бяцхан охиныхоо хөгжмийн авьяасыг мэдэрч, түүнийг хөгжмийн сургуульд оруулжээ. Энэ нь эгэлгүй авьяаслаг дуучин бүсгүйн шинэ бүхний эхлэл болсон аж. Согдиана төгөлдөр хуурын ангид суралцахынхаа хажуугаар дуулаачийн мэргэжлээр давхар 11 жил суралцсан байна. Уул нь залуу төгөлдөр хуурчид сайхан ирээдүй гэрэлтэж байлаа. Гэвч Согдиана өөрийгөө дуучны мэргэжилд зориулахаар нэгэнт шийдсэн байв.

Тэрбээр Узбекстаны Улсын консерваторыг эстрадын дуучин мэргэжлээр төгсчээ.
Дууны олон уралдаанд оролцож, байнга шахуу өөрийгөө сорьдог байсан гэнэ. Согдиана “Оддын фабрик” телевизийн нэр хүндтэй төслийн оролцогч болсны дараагаар буюу 2006 онд дорнын мандан гялалзаж байгаа одыг Орос улс олж харсан гэдэг. Тэрбээр шагналт байрт шалгарч чадаагүй ч гэлээ “Зүрх соронз” гэдэг нэртэй дуугаараа Оросын үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм. Тэрбээр ийн Орост олон шүтэн бишрэгчтэй болж чаджээ. Түүний авьяасыг шагшин магтагчид дуучин бүсгүйд урам хайрласан нь зөвхөн урагшаа тэмүүлэх их хүчийг хайрласан гэдэг.
 

Ингээд “Оддын фабрик” телевизийн нэр хүндтэй төсөлд оролцсоныхоо дараа Согдиана анхны орос цомог дээрээ ажиллаж эхэлжээ. Одоогоор түүний цомог нэг, хоёроор тогтохгүй билээ. Согдианагийн “Эдемээс Дорныг хүртэл”, “Хөх тэнгэр” зэрэг гайхалтай уран бүтээл өнөө ч шүтэн бишрэгчдийнх нь тоог нэмсээр байдаг юм.
"Хөх тэнгэр" дууг ЭНДЭЭС сонсоно уу. 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Орос цустай “дорнын” гоо бүсгүй   
Үзсэн: 1511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй