Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Цахим хурал зохион байгуулав

2015-01-14 13:24:14
Error loading player: No playable sources found

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Шуурхай удирдлагын төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдах ажилтан, мэргэжилтнүүд хамтран видео цахим хурлыг зохион байгууллаа.

Хуралд 19 аймгийн ЭМГ, гурван аймгийн БОЭТ-ийн удирдах ажилтнууд, тархвар судлагч эмч нар, тандалтын нэгжийн эмч мэргэжилтнүүд оролцов. Цахим хурлаар Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 дугаар тушаалын хэрэгжилт, томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, хүн амын дунд эргэлтэд байгаа амьсгалын цочмог халдварт өвчин үүсгэгч вирусын онцлог, томуу томуу төст өвчний эмнэлзүй, эмчилгээний менежмент, хүндрэлээс хэрхэн сэргийлэх талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг өглөө.

Оролцогчдоос сорьц тээвэрлэлт, томуу өвчний эмчилгээ, вирусын эсрэг эмийн хэрэглээний талаар сонирхсон асуултдаа хариулт авсан байна.  

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Цахим хурал зохион байгуулав   
Үзсэн: 1205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй