Б.Эрдэнэцэцэгийн эмчлүүлж буй Сөүл хотын ”Анаам” эмнэлгээс албан бичиг авлаа. Тус эмнэлэг өнгөрсөн хугацаанд хөнгөлөлттэй үнээр 19 сая гаруй буюу монгол мөнгөөр 26 сая вонны эмчилгээг Б.Эрдэнэцэцэг охинд хийж, хэд хэдэн удаагийн хагалгаанд оруулжээ. Одоогоор Б.Эрдэнэцэцэг эмчилгээний зардалгүй болсон учир Сөүл хотын нэгэн сүмд ээжийнхээ хамт амьдарч байгаа юм. Түүний эмчилгээний хандив төдийлөн сайн цугларахгүй байгаа бөгөөд Сөүлд нээлгэсэн дансанд нь хоёр сая гаруй вонн цугларсан гэх мэдээлэл байна.
Нэгэнт ийм дээрээ тулсан тул түүний ээж Буяндэлгэр Монголдоо буцаж ирээд охиныхоо зардлыг цуглуулж байгаад буцаж очих хүсэлтийг эмнэлгийн захиргаанд тавьсан ч харамсалтай нь нэг сарын хугацаагаар л Монголд буцаж болно, түүнээс биш эмчилгээ гүйцэд дуусаагүй, эдгэрэлт 100 хувь тодорхой харагдаж эхлээгүй ийм үед буцаахгүй гэсэн хариултыг “Анаам” эмнэлгийн захиргаанаас өгчээ.
Одоо шөрмөс сунгах, хиймэл тойг суулгаж хөл дээр нь зогсоох гэсэн хоёр томоохон хагалгаа үлдээд байгаа бөгөөд эмнэлгийн зүгээс хагалгааг хэзээ ч хийсэн болно, хамгийн гол нь эхний ээлжинд 25 сая вонныг эмнэлгийн дансанд байршуул гэсэн шаардлага тавьсан байна. Эрүүл мэндийн яамнаас хоёр долоо хоногийн өмнө Б.Эрдэнэцэцэгийн эмчилгээнд зориулан хоёр сая төгрөг өгөхөөр болсон ч тэр мөнгө одоо хүртэл охины дансанд орж ирээгүй байгааг дуулгах нь зүйн хэрэг биз ээ. Уг нь нийт эмчилгээний зардалтай харьцуулан доод тал нь таван сая төгрөг гаргаж өгөх ёстой ч охинд хоёр сая төгрөг өгөх сураг гарав.
Б.Эрдэнэцэцэгийн ар гэрийнхэн болоод “Билиг төгс хатан ижий” төрийн бус байгууллагын зүгээс монголын ард түмэн сайхан сэтгэлээр охинд тусалсан, одоо бол ард түмнээс гуйх биш томоохон байгууллага, цаашлаад Засгийн газар, Ерөнхийлөгчид хандах хүсэлтэй байгаагаа хэлж байна. Мөн хамгийн сүүлд охины ар гэрийнхэнтэй Хүмүүнлэгийн элч дуучин ноён Бондгор уулзаж, хандивын тоглолт хийх талаар ярилцсан байна. Ямартаа ч ноён Бондгор гурван чиглэлийн аль нэгээр нь туслах хүсэлтээ илэрхийлсэн гэнэ.
Б.Эрдэнэцэцэг охины дансанд 25 сая вонн байршуулах шаардлагатай гэжээ | ||
Үзсэн: 1077 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.