Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн онд нийт 225 удаа үнэт цаасны арилжааг зохион байгуулжээ. Нийт 60.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Нийт гүйлгээний 40.16 хувийг хувьцааны арилжаа, 59.84 хувийг Засгийн газрын үнэт цаас арилжаа эзэлжээ. Мөн өнгөрсөн оны хувьцааны арилжааг 2013 онтой харьцуулахад буурсан хэдий ч Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дахин арилжиж эхэлснээр нийт гүйлгээний үнийн дүн 36.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Өнгөрсөн онд 60.4 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжсан байна | ||
Үзсэн: 1415 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.