Шууд Chart

И Гон Хи захирал баярын хурлаа хойшлууллаа

2013-08-14 10:01:23

Самсунг группийн Ерөнхий захирал И Гон Хи ирэх 16-ны өдөр зохион байгуулагдахаар бэлтгэгдэж байсан "Эдийн засгийн Шинэ төлөвлөгөө"-г хэрэгжүүлж эхэлсний 20 жилийн ойд зориулсан баярын хурлаа ирэх 23-ны өдөр хүртэл 7 хоногоор хойшлууллаа.
Улс оронд цахилгааны хэрэглээ огцом нэмэгдэж зарим тохиолдолд орон сууцны хорооллуудад цахилгаан тасалдаж байгаа энэ үед 400 гаруй зочид цугларах баярын хурал хийнэ гэдэг байж боломгүй тул иргэнийхээ үүргийг гүйцэтгэж , цахилгааны хэрэглээ багастал багагүй хэмжээний цахилгаан хэрэглэх баярын хурлаа хийхгүй байхаар боллоо гэж И Гон Хи ирэх захирал хэлжээ.
Тэрээр 1993 онд Германы Франкурт хотноо Самсунг группийн бүх удирдах ажилтнуудыг цуглуулан байгууллагынхаа ирээдүйд ажиллах зарчмын тухай тодорхой хэлэлцэж зорилгоо тавьж байсан бөгөөд тэр үедээ эхнэрээсээ бусад бүх зүйлдээ шинэчлэлт хийн өөрчлөх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байсан юм. Түүнээс хойш " Эдийн засгийн Шинэ төлөвлөгөө"-ний дагуу ажиллаж байгаа Самсунг групп өнөөгийнхөө амжилтанд хүрсэн гэж үздэг бөгөөд энэхүү төлөвлөгөө хэрэгжиж буйн 20 жилийн ойд зориулсан баярын хурал болох байсан юм байна. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

И Гон Хи захирал баярын хурлаа хойшлууллаа  
Үзсэн: 1044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй