Шууд Chart

Бөхийн бүлийнхний дунд шатрын тэмцээн болов

2015-01-14 14:52:28

Шинэ үндсэн хууль батлагдсаны ойн өдөрт зориулан бөхийн бүлийнхний дунд зохиогддог уламжлалт шатрын тэмцээн нэгдүгээр сарын 11-ний өдөр болжээ. Шинэ үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулагдсан тус тэмцээнд улсын заан Д.Мягмар, Д.Лхагвасүрэн, улсын начин Х.Амараа, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан нарын улс, аймгийн цолтой бөхчүүд, жаяг дэгийн багийнхан, гарын даа нар, бөхийн сэтгүүлчид гэсэн зургаан багаас бүрдсэн 24 шатарчин тойргоор өрсөлдлөө.

Сэтгүүлчдийн болон аймаг, цэргийн цолтнуудын багийн оноо тэнцсэн ч хоорондох хожлоороо сэтгүүлчдийн баг тэргүүн байр эзлэж, аймаг, цэргийн цолтнуудын баг удаалав. Гуравдугаар байрт Гавьяат эдийн засагч, чөлөөт бөхийн спортын мастер Н.Дүгэрсүрэн ахлагчтай "Гарын даа" нарын баг орсон юм. Түрүүлсэн багийн бүрэлдэхүүнд доктор Д.Данзан ахлагчтай, сэтгүүлч Ш.Мягмар, идэвхтэн бичигч, их эмч Р.Пэрэнлэйсамбуу, Г.Цэвээн нар багтжээ. Уламжлал болсон энэ тэмцээн 12 дахь жилдээ үргэлжилж байгаа юм. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Бөхийн бүлийнхний дунд шатрын тэмцээн болов  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй