![](/uploads/201308/news/thumb/bfb1c7e26d166e00034fd1faf7c1ef46_x3.jpg)
Хүний хийж чадах зүйл хязгааргүй гэдгийг Японы нэгэн настан Мицу Морита өөрийн жишээн дээр батлан харуулжээ. Тэрбээр Японы Яцусиро хотод амьдардаг бөгөөд нутгийнхан нь “Турбо эмээ” хэмээн хошигнодог аж.
Мицу Морита 80 настайдаа 200 метрийн "Үндэсний гүйлтийн тэмцээн"-д уралдаж, өөрийн насны ангилалд түрүүлсэн байна.
Таван жилийн дараа 100 метрийн гүйлтийн уралдаанд 20 секундэнд гүйж тэргүүн байранд орж байсан ажээ.
Харин энэ жил 90 настай Япон эмээ 100 метрийн гүйлтийн тэмцээнд ялалт байгуулав. Тэрээр Японы үндэсний 90 наснаас дээш настангууд-ын дунд зохиогдсон "100 метрийн гүйлтийн тэмцээн"-д 23,86 секундын амжилт үзүүлж тэргүүн байр эзэлсэн байна. Дэлхийн рекордод хүрэхэд ердөө л 0,6 сек дутжээ.
Японы хамгийн хурдан 90 настай эмээ | ||
Үзсэн: 1452 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.