Шууд Chart

Монголбанк мөнгөний бодлогын хүүг нэмэв

2015-01-14 15:04:56

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар бодлогын хүүг нэг нэгжээр өсгөн, 13 хувь болгох шийдвэр гаргалаа. Тус шийдвэрийг Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн байна. Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн долоодугаар сарын хуралдаанаараа бодлогын хүүг 1.5 нэгжээр нэмж, 12 хувь болгосон юм.

Сүүлийн хоёр жилд инфляцийн бүтцэд тогтвортой эерэг өөрчлөлт гарч, хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци 2014 оны эцэст жилийн 11.0 хувь болж буурсан хэдий ч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт болон төрийн зохицуулалттай үнийн өсөлтийн нөлөөгөөр суурь инфляци 12.6 хувь буюу өндөр хэвээр байна. Эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал сэргээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт гурав дахь жилдээ дараалан муудсаар байна. Иймд гадаад худалдааны нөхцөл сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдэх хүртэл макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих зорилгоор төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэн бодлогын энэхүү арга хэмжээг авч байна. Иймд тус шийдвэр нь богино хугацаанд нийт эрэлт, урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд эергээр нөлөөлнө хэмээн Мөнгөний бодлогын зөвлөлөөс үзжээ.


 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Монголбанк мөнгөний бодлогын хүүг нэмэв   
Үзсэн: 1662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
61.102.90.xxx [61.102.90.xxx] 2015-01-14 15:56
Төрийн зохицуулалттай үний өсөлтийн нөлөөгөөр гэдэг нь үнийн өсөлтөнд төр шужд хамаарайлтай гэсэн үг үү? алив төр минь үнийн өсөлтийг зогсоогооч

Бидэнтэй нэгдээрэй