NBA-гийн 2014-2015 оны 69 дэх улирлын тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр талбайд долоон тоглолт болсны нэг нь гэмтлээс эргэн ирсэн Леброн Жеймсийн баг болох "Клевлэнд Кавалерс" "Финикс Санс"-ын талбайд зочлон тоглосон явдал байлаа.
Тус тоглолтын эхний хагаст 51-59 харьцаагаар "Санс"-ын ялалтаар өндөрлөжээ. Харин дөрөвдүгээр үеийн төгсгөлд "Кавалерс" онооны зөрүүг гурав болгож ойртуулсан ч 100:107 харьцаагаар зургаа дараалж ялагдал хүлээлээ. Энэ жил аваргын төлөө өрсөлдөнө гэж яригдаж байсан "Клэвленд Кавалерс" одоогийн байдлаар 19 хожил, 20 хожигдолтой байна.
Тус тоглолтод Маркеф Моррис 35 оноог авсан бол гараанд гаран тоглосон Горан Драгич 18, Лин 13, Блэдсо 12, Такер 10 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Леброн Жеймс 33 оноо, самбараас долоон бөмбөг авч, таван оновчтой дамжуулалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн "Никс"-ээс ирсэн Ж.Р Смит 29 оноог авсан ч бусад тоглогчид нь хангалтгүй тоглолоо.
Бусад тоглолтууд:
Минносато Тембэруолвз 110-101 Индиана Пейсэрс
Атланта Хаукс 105-87 Филадельфи 76
Сан Антони Спөрс 93-101 Вашингтон Уйзардс
Голдэн Стэйт Уорриорс 116-105 Юта Жазз
Клевлэнд Кавалерс 100-107 Финикс Санс
Даллас Мавирекс 108-104 Сакермэнто Кингс нэмэлт цагт
Миами Хит 78-75 Лос Ажлелес Лейкэрс
Леброн Жеймс эргэн ирсэн ч багийнхаа дараалсан хожигдлыг зогсоож чадсангүй | ||
Үзсэн: 1494 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.