Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-01-15 10:13:16

Нэгдүгээр сарын 15-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонин энэ өдрийн дугаартаа "Улс даяар хэмнэж байхад УИХ "цацаж" байна", "80 гаруй хүн галзуурсан амьтдын дайралтад өртжээ", "Төв банк бодлогын хүүгээ нэг хувиар өсгөв" зэрэг материалыг онцложээ.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас "Ё.Отгонбаяр: Шүүмжилснийх нь төлөө барьж хорьдоггүй болно", ""Digicom", "Univision" Ус сувгийн удирдах газрын хариуцлагагүйгээс болж "Өдрийн сонин"-г цахимаар захиалсан иргэд хохирч байна" гэсэн гарчиг бүхий ярилцлага, тоймуудыг уншаарай.

“Зууны мэдээ” сонин энэ дугаартаа "Татвараа нуусан ч тайлангаа үнэн мэдүүлбэл өршөөнө", "Ж.Ганбаатар: Бид дэлхийн анхаарлыг "Ноён" уул руу татах болно", "Д.Норовсүрэн 19 тугал хордсоноос хойш олон малаа алдлаа. Одоо ч шийдэл алга" зэрэг ярилцлага, тодруулгыг нийтлэжээ.

“Монголын үнэн” сонин "Эдийн засгийг хүн хөдөлгөхөөс цомхотгол хөдөлгөхгүй ээ", "Эрхтэн шилжүүлэн суулгасан 300 гаруй хүнийг төр "үх" гэсэнтэй ялгаагүй", "Цалин тэтгэврийг нэмж, хүүхдийн болон одонтой эхчүүдийг мөнгийг үргэлжлүүлэн олгоно", "Т.Аюурсайхан: Шударга, зөв өөрчлөлтийн төлөө цаашдаа ч явна" зэрэг мэдээ материалыг өнөөдрийн дугаартаа нийтлэжээ.
 
“Улс төрийн тойм” сонины тоймчийн буланд "Монгол хүн болж төрснөөс Англид алтан загас болох нь илүү юү", "МАН-ыг шахамдуулж АН-ыг догдлуулах өндөр тааз", "Traveler,s notebook- Mongolia" ярилцлагын буланд "С.Гантуяа: Рио Тинто бидэнд хоосон өр тулгаж байна" зэрэг ярилцлага тоймуудыг нийтлэжээ.  

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас "Мөсөн уулын бэлийг нь харья /эдийн засгийн график мэдээлэл/", "Ам метр нь 2.2 саяас дээш үнэтэй байранд зээл олгохгүй", "АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажлын урьдчилсан төлөвлөгөө бэлэн болжээ", "Хайгуулын тусгай зөвшөөрлийг 26-наас олгоно" зэрэг бичвэрүүдийг уншаарай.


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй