Шууд Chart

Монголын жудочдод амжилтын буухиа дагуулсан өдөр

2013-08-14 11:06:51

Наймдугаар сарын 14-ны энэ өдрийг Монголын жүдо бөхийн шигшээ багийн хамт олон “Жудочдын өдөр” хэмээн билэгшээн үздэг.

Одоогоос яг есөн жилийн өмнө 2004 оны наймдугаар сарын 14-нд Афины олимпод оролцсон Монголын баг тамирчдаас Х.Цагаанбаатар ганцаараа хүрэл медаль хүртэж, эр бяр, ухаан самбаагаараа монгол түмнийхээ бахархалыг төрүүлж байсан.

Тэгвэл 2008 оны наймдугаар сарын 14-нд Найдангийн Түвшинбаяр даян дэлхийн спортын их баяр наадам-зуны олимпийн ХХIX наадмын жудо бөхийн төрөлд алтан медалийн эзэн болж,  Монгол Улсын түүхэнд анх удаа олимпийн аварга хэмээх эрхэм дээд алдрыг хүртсэн билээ. Мөн тэр өдрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнуулсан юм.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Монголын жудочдод амжилтын буухиа дагуулсан өдөр   
Үзсэн: 3497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2013-08-14 14:24
www.oyu-tolgoi.com секунд тутамд Оюутолгой компани 872 литр ус хэрэглэж байна

Бидэнтэй нэгдээрэй