Шууд Chart

“Хөхөө Намжил” уралдааны бүртгэл өнөөдөр дуусна

2015-01-15 10:16:54

UBS телевиз “Хөхөө Намжил” уралдаант шоу төслийг морин хуурчдын дунд зарлаад байна.

Мэргэжлийн болон мэргэжлийн бус хэмээн ялгалгүй морин хуур тоглодог хэн бүхэн орох боломжтой уг төслийн бүртгэлийн хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Тус уралдаан шагналын сангаа нэлээд өндөр зарлаад байгаа ба нэгдүгээр байр 10 сая төгрөг, хоёрдугаар байр долоон сая төгрөг, гуравдугаар байр таван сая төгрөг аж.

Найман настай балчраас 80 настай өтгөс ч орох боломжтой морин хуур наадамд өргөнөөр оролцож, хоёр чавхдасаараа хорвоог дэлхийг уяраах хосгүй гайхамшигтай морин хуур хөгжмөө алдаршуулцгаая.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Хөхөө Намжил” уралдааны бүртгэл өнөөдөр дуусна   
Үзсэн: 1668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй