Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч Д.Сандагдоржийн “Урлахуй” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 17:00 цагт уран зураг сонирхогчдын хүртээл болох гэж байна.
Уран бүтээлч Д.Сандагдорж нь 2004 онд дүрслэх урлагийн сургуулийг Г.Лхагвасүрэн багшийн урланд суралцаж төгссөнөөс хойш уран бүтээлээ тасралтгүй туурвиж байна.
Эл үзэсгэлэн нь түүний хоёр дахь бие даасан үзэсгэлэн юм. “Урлахуй” үзэсгэлэндээ тэрээр олон урсгал, чиглэл, техникийг харуулахыг зорьсон 30 гаруй бүтээлээ дэлгэх юм байна.
“Урлахуй” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдэнэ | ||
Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.