![](/uploads/201308/news/thumb/7451438e4bbcad2ad98e24841a5f9cbf_x3.jpg)
Манай гариг даяар “Дэлхийн шатрын өдөр”-ийг ёслол төгөлдөр тэмдэглэж, 170 гаруй орон эрдэм шинжилгээний хурал, шатарчдын өдөрлөг, тэмцээн зохиож байна. ДШХ-ны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов мэндчилгээ ч дэвшүүлжээ. Оросын шатарчин, дэлхийн аварга, шинжлэх ухааны доктор М.Ботвинникийн “Шатар бол спорт, шинжлэх ухаан, урлагийн цогц юм” гэсэн алдарт үгийг ишлээд шатар тоглодог бүх хүнтэй мэндчилж буйгаа илэрхийлжээ. Шатрын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн ОХУ, тэдний шатарчдад амжилт хүсчээ. Үндэсний шатартай, тэрхүү тоглоом үүссэн гэх уламжлалтай, шатарчид нь дэлхийд амжилттай тоглож байгаа монголчууд л эл өдрийг огт тэмдэглэсэнгүй. Өөрөөр хэлбэл, орхигдуулсан буюу мартсан гэхэд болно. Дэлхийн шатрын өдрийг 1924 оны долдугаар сарын хоринд Францын Парис хотноо анх тэмдэглэсэн түүхтэй юм байна.
Дэлхийн шатрын өдрийг монголчууд мартжээ | ||
Үзсэн: 1516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.