![](/uploads/201501/news/thumb/4f3bff81be8cf6d381d417eac0512c5d_x3.jpg)
Францын лигийн цомын тэмцээний шөвгийн дөрвийн төлөөх тоглолтууд явагдаж байна. Тэгвэл шөвгийн дөрөвт тоглох сүүлийн хоёр багийн нэрс өнгөрсөн шөнө тодорхой боллоо. "Монако" клуб өөрсдийн "Луи II" цэнгэлдэхэд "Генгам" клубыг хүлээн авч тоглон, 2:0 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч шөвгийн дөрвийн эрхээ авлаа. Тоглолтын найм дахь минутад Бербатов тооны харьцааг нээсэн бол 90 дэх минутад Мартиаль багийнхаа хожлыг баталгаажуулсан.
Тэгвэл нөгөө талд "Лилль" клуб өөрсдийн "Пьер Моруа" цэнгэлдэх хүрээлэндээ "Нант" клубыг хүлээн авч тоглон, 2:0-ээр өрсөлдөгчөө буулгаж авлаа. Тоглолтын ес дэх минутад Коршья тооны харьцааг нээсэн бол 69 дэх минутад Кьер нэгийг нэмж багаа шөвгийн дөрөвт шалгаруулсан юм. Ингэснээр Францын лигийн цомын тэмцээний шөвгийн дөрөвт "ПСЖ", "Бастия", "Монако", "Лилль" клубүүд шалгарч үлдлээ. "ПСЖ"-гийн тухайд Залатаны оруулсан ганц гоол багаа их шөвөгт үлдээсэн билээ.
Францын лигийн шөвгийн дөрөв тодорлоо | ||
Үзсэн: 1074 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.