![](/uploads/201308/news/thumb/7f12773ed10ad9336a851659d12675c0_x3.jpg)
Засгийн газраас баталсан жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамд өөрчлөлт орлоо. Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл олгогдож эхэлсэнтэй холбоотойгоор үнийн хөөрөгдөл өссөөр байгаа. Тэгвэл эл шинэ журам батлагдснаар одоогийн байдлаар 20-30 хувиар өсөөд байгаа орон сууцны үнийг тодорхой түвшинд барьж чадна хэмээн холбогдох албаныхан тооцоолсон аж.
Шинэ журамд тусгагдснаар иргэд найман хувийн зээлээр шинэ орон сууц авах бол нэг м2-ын үнэ дээд тал 2.2 сая төгрөг, хуучин байр авах бол м2-ын дээд үнэ 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар өөрчилсөн байна.
Орон сууцны 8 хувийн зээлийн журамд өөрчлөлт орлоо | ||
Үзсэн: 3130 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.