
Нөөцийн мах худалдаалах ажлыг энэ сарын 25-нд эхлүүлэхээр болсон талаар ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн мэдээллээ. Энэ жилийн хувьд нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээр болсон аж. Одоогоор мах бэлтгэн нийлүүлэх компаниудын нэрс тодорхой болсон бөгөөд харин ямар үнээр зарж борлуулах мэдээлэл гараагүй байна.
Энэ жил нийслэлийнхний хэрэгцээнд зориулсан нөөцийн маханд “Баатрууд тэнгэр”, “Мах импекс”, “Ай энд Ди Эм”, “Мах маркет” компаниуд тус бүр 3000 тонн мах нийлүүлэх бол орон нутагт Дархан-Уул аймгийн “Дархан мийт”, Орхон аймгийн “Эрдмийт” компани тендерт шалгарч тус бүр 1000 тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх болжээ.
Манай улс жилд 220-240 мянган тонн мах хэрэглээндээ бэлтгэн нийлүүлж байгаагаас орон нутгийнхан 100 мянга орчим тонныг хэрэглэдэг. Харин үлдсэн 120 мянган тонн нь хотынхны хэрэглээнд зарцуулагддаг байна.
Нөөцийн махыг хэдэн төгрөгөөр борлуулах нь тодорхойгүй байна | ||
Үзсэн: 921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.