Улсын хэмжээнд 2014 онд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 50917 зөрчил (үүнээс 29548-г Улаанбаатар хотод) илрүүлж, 40409 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 11486 хүнийг шүүхээр баривчлуулсан нь өмнөх жилтэй харьцуулвал илрүүлэлт 27,5 хувь, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасалт 29,9 хувь, баривчлуулах арга хэмжээ 14,1 хувиар өссөн байна. Харин үүнийг нийслэлийн хэмжээнд авч үзвэл илрүүлэлт 32,5 хувь, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасалт 38,5 хувь, баривчлуулах арга хэмжээ 23,6 хувиар өссөн аж.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын улмаас 2013 онд улсын хэмжээнд 423 хүн, үүнээс 8,8 хувь буюу 37 хүүхэд, нас барж, 2014 онд улсын хэмжээнд 503 хүн, үүнээс 9,5 хувь буюу 48 нас баржээ.
2013 онд улсын хэмжээнд гарсан зам тээврийн осол хэргийн 10,3 хувь буюу 1890 нь, 2014 онд гарсан зам тээврийн ослын 8,3 хувь буюу 1542 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос, замын хөдөлгөөнд оролцсон эсэхээс шалтгаалан гарсан байх бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулбал 18,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Улсын хэмжээнд 2013 онд нийт нас барсан 423 хүний 140 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос нас барсан байх бөгөөд замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь ангилвал: 23,6 хувь буюу 33 нь явганаар, 22,1 хувь буюу 31 нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан, 54,3 хувь буюу 76 нь тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон, 2014 онд улсын хэмжээнд нийт нас барсан 503 хүний 179 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос нас барсан байх бөгөөд замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь ангилвал: 14 хувь буюу 25 нь явганаар замын хөдөлгөөнд оролцож байсан, 30,1 хувь буюу 54 нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан, 55,9 хувь буюу 100 нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалсан.
Мөн түүнчлэн 2013 онд улсын хэмжээнд нийт 1282 хүн гэмтсэний 23,7 хувь буюу 304 нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос (нийслэл хотод 726 хүн гэмтсэний 25,2 хувьбуюу 304 нь, 2014 онд улсын хэмжээнд нийт 1460 хүн гэмтсэний 17,7 хувь буюу 258 нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос (нийслэл хотод 726 хүн гэмтсэний 18,9 хувь буюу 137 нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос) шалтгаалан гэмтсэн байна.
Иймд Замын цагдаагийн газраас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.
Өнгөрсөн онд 50917 жолооч журамлагджээ | ||
Үзсэн: 938 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.