Шууд Chart

“Хөх Монголын сувдан хоймор” тоглолт болно

2015-01-15 14:29:43

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Б.Сарантуяагийн “Хөх Монголын сувдан хоймор” уран бүтээлийн тоглолт нэгдүгээр сарын 23-нд 19:00, 21:00 цагуудаас Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт болно.

“Хөх Монголын сувдан хоймор” тоглолтод Соёлын тэргүүний ажилтан Я.Гэрэлчулуун, П.Амарсайхан, Б.Алтанхуяг, Ч.Баасансүрэн залуу дуучин М.Жамбажамц нар оролцох аж.
Уг тоглолтод Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, Болор цомын эзэн яруу найрагч Г.Мөнхцэцэг, Болор цомын эзэн, яруу найрагч Ж.Баяржаргал нар оролцож шүлгээ унших юм байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Хөх Монголын сувдан хоймор” тоглолт болно   
Үзсэн: 1235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй