Шууд Chart

П.Батхуяг номын баяр хийнэ

2015-01-15 14:34:02

Зохиолч, шүүмж судлаач П.Батхуяг энэ сарын 22-ны 14:00 цагаас “Интерном” номын их дэлгүүрт номын баяраа хийхээр болжээ.

Тэрээр саяхан “Эсрэг цаг II”, “Хүүрнэл зүрх”, “Металл хотын уянга”, “Ганцаардлыг иднэ” нэртэй шинэ номуудаа хэвлүүлсэн юм.

Зохиолч П.Батхуяг яруу найргийн төрлөөр ес, хүүрнэл зохиолын төрлөөр найм, жүжгийн төрлөөр хоёр, уран зохиол судлал, шүүмжийн төрлөөр есөн ном гаргасан ч анх удаагаа уншигчидтайгаа хамт номын баяр хийх гэж байгаа нь энэ аж.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

П.Батхуяг номын баяр хийнэ   
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй