Шууд Chart

Самбо бөхийн УАШТ-ий медальтнууд тодорлоо

2015-01-15 14:41:03

Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний 12 багц медалийн эзэд тодорлоо. Харин өнөөдөр үлдсэн жингийн барилдаанууд болсноор улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө. 2015 оны дэлхийн аварга болон тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулахаараа энэ тэмцээн онцлогтой. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөгийн 27 байгууллага клубын 416 тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьж байгаа юм. 44 дэх удаагийн УАШТ-нд байлдааны самбо бөхөөр дэлхийд тэргүүлэгч ОХУ-ын Буриадаас баг тамирчид оролцож байгааг Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг онцлолоо.

Өчигдөр тэмцээний эхний өдөр 12 багц медалийн эзэд тодорсон бол өнөөдөр үлдсэн 13 багц медалийн эзэд тодрох юм. Ингэснээр самбо бөхийн 2015 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж олон улсын тэмцээн уралдаанууд эхэлнэ. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг самбо бөхийн Монгол Улсын 10 удаагийн аварга ОУХМ Мөнхөө агсны нэрэмжит болгон зохион байгуулж байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Самбо бөхийн УАШТ-ий медальтнууд тодорлоо  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй