Шууд Chart

Амьтны эд эрхтэнг хууль бусаар хил гаргах гэж байжээ

2015-01-15 14:39:53

Хөвсгөл аймгийн харьяат иргэн Э, Н, Д нар бүлэглэн Улаанбаатар-Замын-Үүдийн 276 дугаар галт тэргэний 25 дугаар вагонд ан амьтны гаралтай эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхээр тээвэрлэж явсныг өнгөрөгч 9-ний өдөр цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. 

Одоогийн байдлаар Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт энэ хэргийг шалгаж байна.

Хураагдсан эд зүйлээс үзэхэд баавгай хоёр, буга 13, согоо 17, хүдэр нэгийг тус тус хуль бусаар агнасан байна. Хохирлын хэмжээг шууд тогтоох боломжгүй учраас шинжээч томилон экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоолгохоор ажиллаж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас хууль бус ан хийж, улсын хилээр ан амьтны гаралтай түүхий эд нэвтрүүлэхийг завдахгүй байхыг анхааруулсан байна.


Амьтны эд эрхтэнг хууль бусаар хил гаргах гэж байжээ  
Үзсэн: 1868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
85.69.206.xxx [85.69.206.xxx] 2015-01-16 02:23
zugeer l yaj ter amitadiig alsan bna mun adil ene aluurchidiig shuud alax heregtei
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-01-15 17:44
buzar yumnuud. hairan saihan amitad
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-01-15 16:17
Энэ байгалийн дээрэмчдийг шууд цаазлах хэрэгтэй. Монгшолыг сүйрүүлэгчдийн нэг хэсэг.
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-01-15 15:28
hairan saihan hangain amitad mine. mungunuus bolj humuus soliorson bna.ene lalruud uursdiinhuu ed erhteniig ereend ochij zarsan bol haramsah zuil algaldaa nadad. tui tui haraal hureh boltugai ed nart
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2015-01-15 15:09
НҮГЭЛТ ХАР АЛУУРЧИД ВЭ. НОВШИЙН ШААРНУУД ЮМ ДАА. ТЭР САЙХАН БАЙГАЛЫН БУГА БААВГАЙНААС НЭГИЙН УНАГААД Л ЗА БОЛЛОО ГЭЖ БОДДОГГҮЙ ШУЛУУДЧИХСАН АЛУУРЧИД БАЙХИЙМ АА. ХАЙР НАЙРГҮЙ НАЙМААЧИНГУУД ШИГ Л БОЛЖДЭЭ, ОДОО ТЭРНИЙГЭЭ БИЗНЕСМЕН ГЭЖ ХӨӨРГӨДӨГ БОЛООД БАЙГАА ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй