Шууд Chart

“Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг тавигдана

2015-01-16 10:11:04

Улсын Драмын эрдмийн театрын долоон найруулагч, долоон жүжиг төсөл одоог хүртэл амжилттай хэрэгжиж байна.

Энэ төслийн хамгийн сүүлийн жүжиг болох А.Очирбат гуайн зохиол, УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав хэмээх залуу уран бүтээлчийн бүтээл болох "Буруугүй буруутан" жүжиг дахин тоглогдож байгаа ба өнөөдөр 19:00 цагт УДЭТ-ын тайзнаа амилах нь ээ. 

Хүн өөрөө амьдралд дандаа зөв яваад байхгүй, дандаа буруу яваад байхгүй. Гэтэл ямар нэг буруу зүйл хийгээгүй хэрнээ нэг л мэдэхэд буруутан болдог.

Энэ талаар өгүүлсэн тус жүжгийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Ж.Оюундарь, МУСТА Б.Нармандах нар тогложээ. Тус жүжгийн зөвлөх найруулагчаар МУУГЗ Б.Баатар ажилласан бол хөгжмийг зохиолчоор МУСТА Ч.Төгсбаяр ажиллажээ. 
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг тавигдана  
Үзсэн: 1272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй