Энэ өдрүүдэд УИХ болон байнгын хороодоор төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа билээ. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байна хэмээн томьёолсон энэ үед төсвийг танахдаа ард түмний цалин тэтгэврийг танаж, татвар нэмэх бус харин улс төрчдөөс хэмнэлтийг эхлүүлэх ёстой хэмээн үзэх иргэд цөөнгүй байгаа.
Үүний дагуу УИХ дахь МАН-ын бүлэг бүлгийн гишүүд өчигдөр унааны зардлаа төсвөөс гаргуулалгүй өөрсдөө төлж байх санал гаргаж, үүнийгээ бүх гишүүдэд уриалсан. МАН-ын бүлгийн гишүүд сонгуульт хугацаагаа дуустал унааны зардлаа өөрсдөө төлнө гэдгээ ч мөн мэдэгдсэн.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар төсөв хэмнэхийн тулд улс төрийн албан хаагчдын төсвийг ядаж таван хувь хасах ёстой гэсэн саналыг гаргажээ. Үүнийг нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Д.Дэмбэрэл, Л.Эрдэнэчимэг нар дэмжсэн байна.
С.Ганбаатар гишүүн дэд сайд нарын орон тоог хасах санал гаргажээ | ||
Үзсэн: 1481 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.