Шууд Chart

Уянга суманд Т.Намнансүрэнгийн музей нээгджээ

2015-01-16 10:36:00

Өвөрхангай аймгийн Уянга суманд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхт 103 жилийн ойн хүрээнд Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн амьдрал, ажил болоод Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд оруулсан түүхэн гавьяаг харуулсан музейг байгуулжээ. 

Энэ сарын 14-нд тус музейн нээлтийг Арвайхээр суманд зохион байгуулсан бөгөөд аймгийн удирдлагууд болон Монголын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс Түүхийн ухааны докторууд хүрэлцэн ирж оролцсон.

Халхын Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн нь 1912 оны наймдугаар сард Ерөнхий сайдын албанд томилогдож, 1913 оны 10 сарын 18-аас 1914 оны 1 сарын 29 хүртэлх хугацаанд Оросын Эзэнт Хаант Улсад айлчилсан байна.
 
Айлчлал нь 1913 онд Оросууд Бээжин хотод Хятадуутай Монголын тусгаар тогтнолын талаар хийсэн нууц гэрээг хүчингүй болгох, эдийн засгийн болоод зэр зэвсгийн тусламж авах, Монгол улсаас Оросын Эзэнт улсад Бүрэн эрхт элчин сайдаар суух гэсэн гурван зорилготой байсан ба энэ үед Сайн ноён хан 35 настай байжээ.
 
Оросын Төрийн Думд хүндэт зочноор уригдаж, Эрмитажид айлчилсан Монгол төрийн анхны зүтгэлтэн болсон түүний айлчлалыг дэлхий нийтээр анхааралтай ажиглаж, 30 орчим сонин хэвлэлд энэ талаар бичсэн байдаг.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Уянга суманд Т.Намнансүрэнгийн музей нээгджээ  
Үзсэн: 1471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй