![](/uploads/201501/news/thumb/8e4bf2d9e757a9c08defa8bc6b4bac51_x3.jpg)
МҮСБХ-ны зохион байгуулж буй "Үндэсний супер лиг"-ийн хоёрдугаар тойргийн эхний тулаан нэгдүгээр тойргийн сүүлийн хоёр тоглолтдоо ялалт байгуулаад буй "Хан Талстын Ирвэсүүд" баг "Гэгээн Хангай Лидер" багуудын хооронд боллоо.
"Ирвэсүүд"-ээс энэ өдөр Terrence Joyner эзгүй байсан ч түүнийг орлон гараанд гарсан Э.Дорж-Арилд 27 оноо авч самбараар зургаан удаа бөмбөг авч багаа тэргүүлж, өөрийн багаа гурав дараалсан хожилд 112:96-аар хөтөллөө. Түүнд төвийн тоглогч Teeng Akol 25 оноо, 24 багийн ахлагч Э.Цэвэлдорж 20 оноо 10 самбар авч тусласнаас гадна таван тоглогч нь 10-аас дээш оноог энэ тоглолтод авсан байна.
Харин "Гэгээн Хангай Лидер"-ээс Jonathan Blake 34 оноо 9 самбар, Э.Дөлгөөн 20 оноо 12 самбар авсан. Тэд багаараа 36 хувьтай довтолж, гурвын шугамын араас 37 шидэж ердөө 11-ийг нь байндаа тусгасан байна. Ингэснээр "Хан Талстын Ирвэсүүд" хүснэгтэд "Эрдэнэдрийлинг Ригс", "Танан Гарьд" багуудтай адил 6 хожил 5 хожигдолтой бичигдэж байна. "Гэгээн Хангай Лидер" 3 хожил 8 хожигдолтой хүснэгтийн сүүлийг мушгих боллоо.
Хоёрдугаар тойргийн хоёр дахь тоглолт "Танан Гарьд" энэ өдөр "Их өргөө Аравтууд"-ын эсрэг хоёрдугаар тойргийн эхний тоглолтоо хийлээ. Сүүлийн хоёр тоглолтдоо аль аль нь дараалсан хоёр хожил байгуулаад байсан багуудын хувьд тун чухал тоглолт байсан бөгөөд энэ удаад "Аравтууд" эхний тойрогт хожигдсон хариугаа чангахан авлаа.
Төвийн тоглогч Aundre Williams бага зэрэг бэртэлтэй, хараахан өөрийн тоглолтоо харуулж чадаагүй ч Jordan McCoy талбайн бүхий л талд давамгай байж багаа долоо дахь хожилд нь хөтөлж чадсан юм. Тэрээр Гарьдуудын эсрэг 26 оноо 15 самбар авсан бол Д.Мөнхтүвшин 22 оноо 7 самбар, Dean Headley 20 оноо 3 бөмбөг таслалтыг тус тус гүйцэтгэсэн юм.
Харин "Дорнод Танан Гарьдууд" тоглолтын дөрөвдүгээр үеийн эхлэлийг тун сайн хийж оноог тэнцүүлж ирсэн ч шийдвэрлэх мөчид О.Ууганбаяр нүүрний шугамаар бөмбөг алдаж 85-81-ээр улирлын тав дахь хожигдлоо хүлээсэн юм. Тэднээс төвийн тоглогч М.Дорждагва, О.Ууганбаяр нар 22 оноо авсан хэдий ч Ц.Азбаяр 8 оноо 8 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн нь тун хангалтгүй үзүүлэлт болсон юм.
"Үндэсний Супер лиг"-ийн хоёрдугаар тойрог эхэллээ | ||
Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.