Шууд Chart

Гудамжинд орхисон хүүхдийг аварсан “Баатарлаг муур”

2015-01-16 14:58:46

ОХУ-д Табби хэмээх муур гудамжинд хаягдсан хүүхдийн амийг аварсан талаар nypost.com сайтад мэдээлжээ. Табби муур хүүхдийг хийж хаясан хайрцаг руу авирч, дотор нь байсан хүүхдэд наалдаж хэвтсэн байна. Эмнэлгийн ажилчдын ярьснаар муур хүүд наалдаж хэвтээгүй байсан бол хүүхэд аль хэдийнэ амьсгал хураах байсан аж.

Муур, хүү хоёрыг анх олж, эмнэлэгт дуудлага өгсөн Обнинск хотын оршин суугч Ирина Лавров “Хүүхдийн дэргэд муур хэвтэж байхыг хараад эхлээд үнэхээр цочирдсон. Гэхдээ хүү амьд байгааг хараад нэн түрүүнд түргэн дуудах хэрэгтэй юм байна гэж бодсон юм. Магадгүй энэ муур өмнө нь хүүхэдтэй айлд байсан болохоороо бяцхан хүүд ингэж анхаарал тавьсан байх. Нэг талаараа Табби хүүг хамгаалахыг хүссэн байж болох юм” хэмээн ярьсан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр хүүг маш дулаан хувцасласан байсан бөгөөд хэд хэдэн удаа хуурайлах живх, даавуу зэргээс гадна хүүхдийн хоолыг ч орхисон байжээ.

Хүүг эмнэлэгт хүргэсэн даруй эмчийн хяналтад оруулж, шаардлагатай үзлэг шинжилгээг хийж, тохирох эмчилгээг шуурхай хийсэн байна.

Одоо муурыг орон нутгийн оршин суугчид “Баатар муур” хэмээн дууддаг бөгөөд хүн бүр түүнд өдөр бүр хоол авчирч өгдөг ажээ.
Зарим хүмүүс муурыг “Муу” хүнээс дээр ухаантай муур хэмээн ярилцдаг болжээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Гудамжинд орхисон хүүхдийг аварсан “Баатарлаг муур”  
Үзсэн: 1902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй