![](/uploads/201501/news/thumb/928cabf2bd8815ae8d306f38e960993b_x3.jpg)
"Африк тоглогчдыг тэсвэр хатуужилтай бөгөөд энэ нь гудамжны хөлбөмбөгтэй холбоотой" гэж мэргэжилтнүүд үнэлэх болсон. Энэ ч үүднээс Европын хөлбөмбөгт Африк тоглогчдыг үнэлдэг.
Тэгвэл түүний нэг тод жишээ нь Вилфрид Бони "Свонси Сити"-гээс "Манчестер Сити" клубт ирсэн. "Сити" түүнийг 28 сая фунт стерлингээр өөрсдийн эгнээнд нэгтгэсэн бөгөөд дөрвөн жил хагасын гэрээ байгуулж, долоо хоногийн 100 мянган фунтын цалинг өгөхөөр болжээ.
Вилфрид Бониг дараагийн Д.Дрогба хэмээн үнэлж байгаа бөгөөд түүний хувьд Премьер лигт ирсэн цагаасаа хойш "Свонси"-гийн нэрийн өмнөөс 54 тоглолтод оролцож 25 гоол хийсэн амжилттай. Дашрамд сонирхуулахад, тэрбээр Премьер лигийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй Африк тоглогч болсон бөгөөд түүний өмнө нь Эммануэл Адебайор "Арсенал"-аас "Манчестер Сити" рүү 25 сая фунт стерлингээр шилжсэн нь хамгийн өндөр үнэтэй наймаа гэгдэж байсан. Тэгвэл энэ удаад Бони 28 сая фунт стерлинг хүрлээ.
Харин дараагаар нь Майкл Эссьен "Лион" клубээс "Челси" рүү 24.4 сая фунт, Яя Туре "Барса"-гаас "Манчестер Сити" рүү 24 сая фунт, Дидьер Дрогба "Марсель"-аас "Челси" рүү 24 сая фунт стерлингээр худалдагдан ирж байсан нь Премьер лигийн хамгийн өндөр үнэтэй Африк тоглогчид болж байжээ.
В.Бони премьер лигийн хамгийн үнэтэй Африк тоглогч боллоо | ||
Үзсэн: 1181 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.