Шууд Chart

Д.Солоон начны нэрэмжит барилдаан 18-нд болно

2015-01-16 15:14:06

Увс аймгийн Увснуур дэвжээнээс нутгийнхаа улсын цолтой бөхчүүдийн нэрэмжит аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийн барилдааныг сар бүр зохион байгуулдаг билээ. Сүүлийн үед энэхүү барилдаанаа МҮБХ-той хамтран Монгол бөхийн өргөөнд зохион байгуулдаг болоод байгаа. Өнгөрөгч 11 дүгээр сард улсын начин Ж.Гэлэг, Г.Даваасамбуу нарын нэрэмжит,  12-р сард Ц.Лхамаа начны нэрэмжит барилдаануудыг зохион байгуулсан.

Тэгвэл энэ сард Увсын домогт долоон харын нэг Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Монгол Улсын начин Дүгэрийн Солоон агсны нэрэмжит барилдаанаа явуулах гэж байна. Барилдаанд аймаг, цэргийн цолтой 256 бөх зодоглох бөгөөд нэгдүгээр сарын 18-ны ням гарагт 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Д.Солоон начны нэрэмжит барилдаан 18-нд болно  
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй